Швейцарын шигшээ баг Косовогийн шигшээ багтай тоглож нийлбэр дүнгээр 1:1-ээр тэнцсэнээр ЕВРО-2024-т оролцох эрхээ авлаа. Румын улсын шигшээ Израилын багийг 2:1 –ээр хожсоноор I хэсгийн чансааны эхний хоёр байрт Швейцар, Румыны багууд 19 болон 17 оноотойгоор жагсаж байгаа бол 12 оноотой Израилын шигшээ баг ЕВРО-2024-ийн хасагдах шатанд оролцох боломжгүй болжээ.
Бямба гарагт болсон өөр нэг тоглолтод Нидерландын баг талбай дээрээ Ирландыг 1:0-ээр буулган авлаа. Энэ ялалтын ачаар Голландын хөлбөмбөгчид 15 оноотой болсноор В хэсгийн хоёрдугаар байраас буухааргүй боллоо. Грекийн баг 12 оноотой гуравдугаар байрт бичигдэж байгаа хэдий ч нэмэлт үзүүлэлтүүдээр өрсөлдөгчөөсөө дутуу байна. В хэсгээс Францын баг Евро-2024-т шалгараад байгаа билээ.
Австри, Албани, Англи, Бельги, Унгар, Дани, Испани, Португал, Словак, Турк, Франц, Шотландын багууд 2024 оны Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ өмнө нь аваад байгаа юм. Германы баг талбайн эзний хувиар тус тэмцээнд шууд оролцох эрхтэй. Арван хэсгийн тоглолтуудын дүнгээр хэсэг тус бүрээс хоёр шилдэг баг ЕВРО-2024-т оролцох эрхээ авна. Үлдсэн гурван багийг Үндэстнүүдийн лигийн хасагдах шатны тоглолтын дүнгээр тодруулах юм.