Их Британийн хатан хааны гэр бүлийн амьдралын талаар өгүүлэх “Crown” цувралын сүүлийн бүлэг цацагдлаа. Нийт зургаан бүлэгтэй тус цуврал нь хатан хаан II Элизабетын залуу наснаас авхуулан түүний амьдрал, хаан ширээ, гэр бүл, үр хүүхдийнх нь хувийн амьдралын талаар дэлгэрэнгүй харуулснаараа үзэгчдээс өндөр үнэлгээ авсан.
Гүүгл дээрх хамгийн их хайгдсан цувралаар нэрлэгдэж амжсан “Crown”-ы сүүлийн хоёр бүлэг Диана гүнжийн талаар голлон харуулж буй. Шинэ бүлэгт Диана гүнжийн амьдралын сүүл үе, түүний хүүхдүүдийн талаар өгүүлэх аж. Тус бүлэг хоёр хэсэгт хуваагдаж байна.
Эхний дөрвөн анги Нетфликс дээр хэдийн цацагдсан бол дараагийн ангиуд ирэх сарын 14-нд цацагдана. Гэвч судлаачид болон түүхчид “Crown” цувралын үйл явдлыг бодит амьдралаас хол зөрсөн гэж маргаж байна. Уг цувралыг одоогийн Их Британийн хаан III Чарльзийг дэмжих зорилгоор бүтээсэн гэж маргах эх сурвалжууд ч бий. Нөгөөтээгүүр, хэт Диана гүнжид төвлөрсөн зохиолтой байгаа нь хатан хааны гэр бүлийг зөвхөн нэг өнцгөөс харуулах эрсдэлтэй гэж түүхчид анхааруулж байна.