Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Чечень улсын нийслэл Грозный хотноо энэ сарын 13-ны өдрөөс эхлэн зохион байгуулж буй Олон улсын дуурийн дуулаачдын VI уралдаанд монголын хоёр дуучин хүндэтгэлийн гала тоглолтод дуулахаар болсон юм.
Тодруулбал, Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин, СТА Баяраагийн Дэлгэрбаяр, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын дуучин Хүрэлбаатарын Бямбарагчаа нар наадмын хүндэтгэлийн тоглолтод дуулахаар уригдсан. Тус уралдаанд 18-35 насны 200 гаруй дуулаач оролцож, финалд 40 уран бүтээлч дуулсан байна. Тэгвэл Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр тус уралдааны гуравдугаар байрт шалгарчээ.