Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны II хэлэлцүүлэг яг одоо болж байна. Хурлаар Нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдээлэл өгч байна.
Х.Нямбаатар: "Нийтийн тээвэртэй холбоотой иргэдээс ирсэн санал гомдлыг нэгтгээд АТГ-т өгсөн байгаа юм билээ. Би тэр ногоон автобусны хэргийг шийддэг хүн нь биш. Намайг энэ ажлыг авахаас өмнө болсон тэр асуудалтай холбоотой асуудлыг АТГ-д өгсөн байсан учраас хуулийн дагуу шийдвэрлэдэг газар нь шийдвэрлэнэ. Харин "гөлөг төөрүүлж байгаа юм шиг нэг сенсаацыг нөгөөгөөр дараад байна. Одоо энэ сошиалаар яваад буй мэдээлэл буруу ташаа. Нөгөө ногоон автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулаад байна гэж олон нийт ойлгоод байна. Тэр ногоон автобуснууд бол биш шүү. Нийслэлээс "Sky well" компанийн 50 ширхэг цахилгаан автобусыг оруулж авчраад нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж байгаа. Бас л адилхан ногоон өнгөтэй автобуснууд ирсэн учраас андуурагдаад байна. Түүнээс өмнөх ногоон автобусны компаниас өөр компани байгаа" гэв.