Монголын Сагсан бөмбөгийн Холбооны Үндэсний дээд лигийн 2023/2024 оны улирлын тоглолтууд UG аренад 14 дэх хоногтоо үргэлжилж байна. Дээд лигийн аварга гэсэн эрхэм хүндтэй цолын төлөө эрэгтэй 13, эмэгтэй 6 баг өрсөлдөж байгаа юм.
Үндэсний дээд Ллигийн 14 дэх өдрийн эхний тоглолтод эмэгтэй M Winx, Аравт багууд өрсөлдөж, Аравт баг 69:48 ялсан. Энэ нь тэдний энэ улирлын анхны ялалт байсан юм. Тус багийн Э.Чимэддолгор 23 оноо, 14 самбар, 6 оновчтой дамжуулалт гэсэн амжилтаар багаа ялалтад хөтлөв.
M Winx – Аравт 48:69 (20:16, 10:24, 9:6, 9:23)
M Winx – У.Содцэцэг (17 оноо), Э.Нарангоо (15 оноо + 9 сам), Б.Энхтуул (10 оноо), Ж.Мөнхсувд (4 оноо + 10 сам), Б.Хишиг-Эрдэнэ гараа: Д.Ганзул (2 оноо), Б.Тамжид, Б.Хос-Эрдэнэ, Б.Энхчимэг.
Аравт – Э.Чимэддолгор (23 оноо + 14 сам + 6 дам), У.Уянга (14 оноо + 9 сам), Б.Номин (12 оноо + 8 сам), Б.Солонго (11 оноо + 8 сам), Г.Сумъяадорж гараа: Н.Тунгалаг (8 оноо + 5 дам), Ж.Ишгаяа (1 оноо), Ө.Алтанцэцэг, Ч.Халиун, Э.Одонцэцэг,
Тэгвэл хоёр дахь тоглолт "Сүмбэр Цамхаг Монголианс" баг "Сэлэнгийн Бодонгууд"-тай талбайд өрсөлдлөө. Ширүүхэн өрсөлдөөнтэй явагдсан энэ тоглолтод ердөө хоёрхон онооны илүүтэйгээр "Монголианс" баг 94:92 онооны харьцаатай өрсөлдөгчөө яллаа. Энэ нь тэдний 3 дахь ялалт байсан юм.
Харин Дээд лигийг 3 дараалсан ялалттай эхлүүлсэн "Сэлэнгийн Бодонгууд" баг сүүлийн 3 тоглолтдоо дараалан ялагдлаа. Учир нь тус баг Тайландын шигшээ багийн холбон тоглогч Фредерик Лишээр хүчээ зузаатгаад байсан ч түүний оролцсон бүх тоглолтод ялагдал хүлээгээд байгаа нь энэ юм.
"Сүмбэр Цамхаг Монголианс"-Сэлэнгийн Бодонгууд 94:92 (16:27, 25:16, 23:22, 30:27)
"Сүмбэр Цамхаг Монголианс"–Archie Kaden (23 оноо + 9 сам), Б.Золбаяр (17 оноо), Б.Наранбаатар (9 оноо + 8 сам), Э.Батжаргал (6 оноо), Ч.Бум-Эрдэнэ (5 оноо) гараа: Э.Гантөмөр (14 оноо + 7 дам), О.Баянбаатар (14 оноо), Б.Батхишиг (4 оноо), Г.Чинбат (2 оноо), Б.Алтангэрэл, Г.Үлэмж.
"Сэлэнгийн Бодонгууд"–А.Базаргүр (26 оноо + 16 сам), Харрис (21 оноо + 7 сам + 5 дам), О.Тулга (9 оноо + 8 дам), П.Мөнх-Оргил (9 оноо), Б.Цолмонбаатар (2 оноо) гараа: С.Бөттөр (13 оноо), Лиш (6 оноо), Х.Эрдэнэ-Очир (4 оноо), Б.Батзолбоо (2 оноо), Б.Амарбаясгалан, Г.Бат-Оргил.
Мөн энэ өдрийн хамгийн сонирхол татсан тоглолт "Өмнөговийн Ёлууд", "Эрдэнэтийн уурхайчид" багуудын хооронд боллоо. Дээд лигийг тэргүүлж буй "Эрдэнэтийн уурхайчид" тоглолтын эхнээс л өндөрлөх хүртэл илт илүүрхсээр 20 онооны зөрүүтэй 90:70 харьцаагаар өрсөлдөгчөө хожлоо. Харин "Өмнөговийн Ёлууд" багаас Т.Батсүх 21 оноо авсан бол "Уурхайчдаас" америк тоглогч Пендарвис 22 оноо авч, тоглолтын шилдгээр шалгарлаа. Тоглолт өндрөрлсөний дараа үр дүнг гаргахад Эрдэнэтийн баг энэ тоглолтыг бөмбөг алдалтгүй дуусгав.
"Өмнөговийн Ёлууд"-"Эрдэнэтийн уурхайчид" 70: 90 (11:17, 24:28, 16:27, 19:18)
"Өмнөговийн Ёлууд"-Стенфорд (10 оноо + 7 сам), Б.Бишрэлт (10 оноо), Т.Билгүүн (6 оноо), О.Содномжамц (2 оноо), Г.Дамдинжав гараа: Т.Батсүх (21 оноо), Key Jaylon (12 оноо), Э.Сумъяабазар (6 оноо + 6 сам), Г.Балжинням (2 оноо), А.Дашпунцаг (1 оноо), Л.Өсөхбаяр, Э.Лувсанжимээ.
"Эрдэнэтийн уурхайчид"–Пендарвис (22 оноо), О.Энхбаатар (17 оноо+14 сам), Г.Ган-Эрдэнэ (7 оноо + 6 дам), Н.Золжаргал (5 оноо), А.Бямбадорж (5 оноо) гараа: Т.Санчир (12 оноо), Г.Болор-Эрдэнэ (8 оноо), А.Тэмүүжин (5 оноо), Э.Мөнхбаяр (4 оноо), Э.Дорж-Арилд (3 оноо), О.Очирбат (2 оноо), О.Одмагнай, Г.Баттөр гэсэн үзүүлэлттэй байв. Дээд лигийн тоглолтууд UG аренад болж байгаа билээ.
Маргааш буюу бямба гарагт явагдах тоглолтын хуваарийг танилцуулъя.
11-р сарын 18
11:10 – ХОВД ЧАНДМАНЬ – M WINX
13:40 – ШУТИС ШАРКС – ДАРХАН ЮНАЙТЕД
16:10 – ХАСЫН ХҮЛЭГҮҮД – ЗАВХАН БРОДЕРС
18:40 – ТЭНҮҮН ӨЛЗИЙ МЕТАЛЛ – НАЛАЙХ БИЗОН