Таван орны лабораторт элэгний хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн вирусыг шинжлүүлэхэд шахмал түлшнээс үүдэлтэй шинэ төрлийн вирус гарсан. Шинэ төрлийн вирусаар зөвхөн Монголчууд өвчилж байгаа гэх мэдээлэл үндэслэлгүй, худал болохыг ХСҮТ-ийн захирал Т.Эрдэнэхүү хэллээ. Зарим сэтгүүлчид өөрийн цахим хуудаснаа дээрх мэдээллийг ХСҮТ-ийн захирал Т.Эрдэнэхүү өгсөн мэтээр нийтэлсэн юм. Тэрээр мэдээлэл үндэслэлгүй худал болохыг мөн өөрийн цахим хуудаснаа илэрхийлсэн байна.
Ингэхдээ, “Бид үнэхээр ийм солиотой болчихсон юм уу? Эсвэл албаар ингэж худал мэдээлэл тараагаад байдаг юм уу? Нүүрснээс яаж вирус буюу амьд амьтан үүсэх вэ? Мэдээллээ иргэдэд зөв хүргэх нь сэтгүүл зүйн үүрэг. Дээр нь шорооноос амьд амьтан үүснэ гээд бичээд байх юм. Тэр нь заавал “шахмал түлш” ч байх шиг. Ийм зүйл бичдэг, ийм зүйлд итгэж байгаа гэж бодохоор Монголчууд бид тун эмгэнэлтэй байдалд оччихоод байна даа!!! …. Боловсрол бүхний үндэс!!!” гэжээ.