Электрон тамхины зах зээл өргөжин тэлж, хэрэглэгчдийнх нь нас буурсаар байгааг BBC агентлаг онцоллоо.
Тодруулбал, Шотландад 15 настнуудын дөрвөн хүн тутмын нэг нь электрон тамхи хэрэглэж байгаа аж. Тус улсад хийсэн 2022 оны судалгаагаар 13 настнуудын 10 хувь, 15 настнуудын 25 хувь нь электрон тамхи хэрэглэдэг гэсэн үр дүн гарчээ. Энэ тоо 2015 онд 1 ба 2 хувь л байсан байна.
Эрх баригчид үүний эсрэг арга хэмжээ авахаар зөвлөлдөх болсноо хэлсэн ч Их Британийн электрон тамхины холбооноос хориг арга хэмжээ авах нь далд зах зээлийг нэмэгдүүлэх магадлалтайг анхааруулав. ДЭМБ-аас электрон тамхины хор уршиг бүрэн судлагдаагүй тул болгоомжтой байхыг сануулсаар буй. Гэхдээ шинжээчид электрон тамхи уушгины үрэвсэлд хүргэх магадлалтайг удаа дараа анхааруулж байгаа юм.