Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Тайландын нийслэл Бангкок хотод пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 16-24-ний өдрүүдэд болно.
Энэ тэмцээнд дасгалжуулагч Б.Золбоо,Б.Оюун-Эрдэнийн удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий багийн хүрэл медальт Д.Сэлэнгэ, Дэлхийн цомын хүрэл медальт П.Мөнхбаатар болон А.Амарбаясгалан, Б.Оюун-Эрдэнэ нар оролцох юм. Тус тэмцээнээс нэг тамирчинд “Парис-2024”зуны паралимпын наадмын эрх олгож байна.
Пара байт харвааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2004 онд “Бээжин-2008” паралимпын аварга, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав алтан медаль хүртсэн нь Монголын баг тамирчдын Ази тивээс авсан цор ганц медаль юм.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо