Азийн хамгийн агаарын бохирдол ихтэй хотуудаар Шинэ Дели болон Бээжин бичигддэг. Харин энэ жил Энэтхэгийн Шинэ Делигийн агаарын бохирдол Бээжингээс давсан үзүүлэлттэй байна.
Эдгээр хотод аль алинд нь 20-иос дээш сая хүн амьдардаг. Энэ жил Энэтхэгт PM 2.5 нарийн ширхэгт тоосонцор зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан байна. Нэн ялангуяа, цаг агаар тус бүс нутагт дулаан байгаа тул агаарын чанар ийн муудахад нөлөөлсөн гэж шинжээчид дүгнэж буй. Одоогийн байдлаар Шинэ Дели хот дахь сургууль, цэцэрлэг ажиллахгүй байгаа ба барилгын ажлыг зогсоосон байна. Мөн дизель хөдөлгүүртэй машиг барихгүй байхыг эрх баригчид жолоочдод сануулж байгаа аж. Энэ долоо хоногийн эхээр агаарын чанарын индекс 520-д хүрсэн нь нөхцөл байдлыг ингэж хүндрүүлэхэд хүргэжээ. Олон нийтийг гэрээсээ ажиллахыг, гадуур гарахгүй байхыг уриалсан нь иргэдэд хөл хоринод орсон мэт санагдаж буйг тэд мөн илэрхийлж байна.
Харин Хятадын хувьд 2013 оноос хойш агаарын бохирдолтой тэмцэх хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлсэний үндсэн дээр нөхцөл байдал “харьцангуй” дээрдэж байгааг хэвлэлүүд онцолж байна.