УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн Хуулийн Цэцийн гишүүдийг томиллоо. ҮХЦ-ийн гишүүнээр Судлаач, доктор, дэд профессор, Монгол Улсын гавьяат хуульч Лувсандоржийн Өлзийсайхан томилогдлоо.
Тэрбээр,
10 жилийн дунд сургууль Дархан-Уул аймаг
1998 онд Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн дээд сургууль Бакалавр, эрх зүйч
1999 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, хууль зүйн ухааны магистр
2021 онд “Парламентын хуралдааны дэг: Эрх зүйн харьцуулсан шинжилгээ” сэдвээр хууль зүйн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.
1998-2002 онд МУБИС-ийн төр, эрх зүйн багш
2002-2015 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүй, төрийн онол, түүхийн тэнхимд багш, ахлах багш
2007-2012 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтэст зөвлөх, ахлах зөвлөх
2012 онд Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх
2013-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанд газрын дарга
2015-2017 онд шүүгч
2017-2018 онд Улсын Их Хурлын Тамгын газарт Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх
2018-2019 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт газрын дарга
2019 оны 05-р сар хүртэл Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх
2019 оны 05-р сараас Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга
Л.Өлзийсайхан нь төрийн албанд 21 жил, үүнээс 8 жилд нь Улсын Их Хурлын Тамгын газарт ажиллаж байгаа туршлагатай төрийн албан хаагч бөгөөд Улсын Их Хурлын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллав байв.
Парламент судлаач, доктор, дэд профессор, Монгол Улсын гавьяат хуульч Лувсандоржийн Өлзийсайханы товч намтар
Л.Өлзийсайхан нь 1975 онд Дархан хотод төрсөн. Нийслэлийн 50 дугаар сургуулийг төгссөн. Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. ХБНГУ-ын Бильфелдийн их сургуульд Үндсэн хуулийн эрхзүй, Энэтхэг улсын Парламентын сургалт, судалгааны хүрээлэн болон Польш улсын Парламентын судалгааны төвд хуулийн төсөл боловсруулах аргачлал, техникээр мэргэшсэн. Монгол Улсын Багшийн Их Сургуульд төр, эрх зүйн багшаар 4 жил, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрх зүй, төрийн онол, түүхийн тэнхимд багш, ахлах багшаар 15 жил багшилсан доктор, дэд профессор.
2021 онд “Парламентын хуралдааны дэг: Эрх зүйн харьцуулсан шинжилгээ” сэдвээр хууль зүйн ухааны доктор(Ph.D)-ын зэрэг хамгаалсан. Эрхзүйч, хуульч. Эрх зүйн онол, Үндсэн хуулийн эрх зүй, парламентат ёс, парламентын хуралдааны дэг, хууль зүйн техникийн асуудлаар дагнан судалгаа шинжилгээний ажил эрхэлдэг. “Парламент”, “Парламентат ёс”, “Хууль бүтээх урлаг”, “Үндсэн хуулийн эрх зүйн харьцуулсан судалгаа”, “Парламентын боловсрол” зэрэг 20 гаруй ном, товхимлыг бичиж, хэвлүүлсэн.