УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Мөн гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байгаа. Уг хуулийн төслийг 2022 оны есдүгээр сарын 26-нд Б.Энхбаяр нарын гурван гишүүн өргөн мэдүүлсэн.
Гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцаанд баримтлах зарчмыг тодорхой болгосон байна. Хөдөө орон нутагт амьдарч байгаа нохой, муурын асран хамгаалагч нь хот суурин газрын нохой, муурын асран хамгаалагч нь нэгэн адил сургалтад хамрагдах шаардлагагүй байхаар хуулийн төсөлд тусгажээ. Уугуул үүлдрийн нохойтой холбоотой асуудлыг зохицуулах дэмжихтэй холбоотой зохицуулалтыг мөн төсөлд оруулжээ.
Тус хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналаар маргааш санал хураалт явуулахаар болж байна.