УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэж байна. Харин үдээс өмнөх хуралдаанаар Хүний эрхийн асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: "Монгол улсад "Хүний эрх"-ийн асуудал нэлээд хүнд түвшин рүүгээ орж эхэлж байна. Хаа сайгүй хүний эрхийн зөрчил гарч байна. Ялангуяа эрх баригчдыг шүүмжилсэн шүүмжлэлтэй холбоотойгоор тэр хүмүүсийн амыг хаах, авлигадах, дээрээс нь цагдаа тагнуул болон бусад байгууллагуудаар дарматлуулах ийм зүйлүүд маш их гарч байна. Тэрний нэг нь "Цэргийн дэглэлт, энэ олон хүүхдүүд нас барсантай холбоотой асуудлууд байгаа".
Саяхан нас барсан тэр хүүхдийн асуудал өнөөдөр эргэлзээтэй хэвээр байна. Яагаад эцэг, эхэд нь хэлэлгүйгээр задлан шинжилгээ хийдэг юм. Энэ бол ноцтой асуудал!!!
Энэ чинь бол нэгдүгээрт Хүний эрхийн "Хамгийн дээд зэргийн дээрэлхэлт явагдаж байна гэсэн үг". Тэр орой хүүхдийн эмээ нь над руу залгасан, шөнө болсон хойно…Энэ асуудлуудыг ярьж өгөөч, тэр Г.Сайханбаяр гэдэг хүнд хэлж өгөөч гээд. Тэгээд энэ асуудлуудыг дамжуулах гэхээр утас нь болохгүй, иймэрхүү байдалтай л байна.
Өнөөдөр тэр хүүхдийн, ганцхан хүүхдийн амиа алдсан шалтгааныг олж тогтоогоод, хурдан хурдан шийдвэр гаргах боломж байгаа биздээ. Гэтэл энэ дээр одоо албан тушаалтан нь одоо саад болоод байгаа юм байлгүй, янз янзын байдал үүсээд байна.
Цэргийн казарам болон бусад нийгмийн асуудлыг хааж байгаа тэр байгууллагынх нь орчин тойрны асуудлыг шийдвэрлэхийн оронд өөрсдөө энэ зунжингаа УИХ-д дэвшинэ гээд бүх "цэргийн анги"-ийг тэр чигээр нь хэдэн зуун хүнтэй аваад оччихсон тэр Архангайд ажиллаад явж байлаа шдээ. Тэнд дагуулж авч явсан 300-400 цэрэг хурдхан шиг гэртээ харих юмсан гэсэн яриатай, ийм байдалтай зунжин цэргийн төсвийн мөнгөөр "Сонгуулийн ажил" хийсэн шүү дээ…" гэв.