АНУ-ын Сан Франциско хотод Ази Номхон далайн эдийн засгийн чуулганы дээд хэмжээний уулзалт болж буй. Энэ уулзалтын хүрээнд БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин АНУ-д айлчилж, тус улсын ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж буй нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна.
Дараа жилийн сонгууль дөхсөн эгзэгтэй үед Ж.Байден БНХАУ-тай харилцаагаа тогтворжуулахаар эрмэлзэж байна хэмээн шинжээчид дүгнэж байгаа юм. Тодруулбал, Жо Байден БНХАУ-тай харилцаагаа сайжруулах нь хүн бүрийн ашиг сонирхолд нийцэж байгааг америкчуудад төдийгүй Ши Жиньпинд өөрт нь шууд ойлгуулахыг зорьж байгаа аж.
Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр орны удирдагч нар уулзмагч Жо Байден Ши Жиньпинд хандаж "Та бид хоёр ямар ч буруу ойлголтгүйгээр харилцаа холбоогоо нэн тэргүүнд тавих нь чухал гэж бодож байна” хэмээжээ.
Харин Ши Жиньпин үг “Энэ дэлхий хоёр улсыг аль алиныг нь амжилтанд хүргэх хэмжээний хангалттай том” гэсэн байна. Ж.Байден түүнийг маш халуун дотноор угтан авсныг хэвлэлүүд тодотгож байна.
Энэ удаагийн АПЕК-ийн уулзалт хоёр удирдагчийн яриа хэлэлцээн дээр голлон төвлөрч байгаа юм. Тэд хамгийн сүүлд жилийн өмнө Индонезийн Бали-д болсон “20-ийн бүлгийн уулзалт”-аар гурван цаг гаруй ярилцсан байдаг.