Ал Шифа эмнэлэг Израилийн батлан хамгаалах хүчний мэдэлд очсоныг Хамас бүлэглэл мэдэгдлээ. Тус эмнэлэг нь Газын зурвас дахь хамгийн том хийгээд хамгийн сайн тоног төхөөрөмжтэй эмнэлэг юм. Изралийн батлан хамгаалах хүчин Ал Шифа эмнэлэг рүү халдахад эмч, эмнэлгийн ажилтан, өвчтнүүд нийлээд 9000 гаруй хүн байсныг эх сурвалжууд мэдээлж байна.
АНУ-ын тагнуулын мэдээллээр Хамас бүлэглэл тус эмнэлэгт цэргийн үйл ажиллагаа явуулах зорилгоор зэвсгээ хадгалж байсан гэж цагаан ордноос мэдэгдсэн. Улмаар Израилийн батлан хамгаалах хүчин Ал Шифа эмнэлгийг онилж байгаа гэж шинжээчид үзэж байна.
Хамас бүлэглэл дээрх мэдэгдлийг няцааж, Израилийн арми цэргийн бааз бус энгийн иргэд рүү дайрч байна гэж мэдэгдээд буй. Израиль тус эмнэлэг рүү дайрахаас ч өмнө Ал Шифа нь фронтыг шугам болсноос ялгаагүй байсан юм. Тодруулбал, Ал Шифа эмнэлгийн ойролцоо талуудын мөргөлдөөн байнга өрнөж, Израйлийн батлан хамгаалх хүчний бөмбөгдөлт эрчимжсээр байсан. Түүнчлэн нөхцөл байдал хүнд байгааг үл харгалзан эмнэлэгт байгаа өвчтөнүүдийг нүүлгэх боломжгүй байгаа аж. Үүнд дутуу төрсөн 30 нярай багтаж буйг эмнэлгийн ажилчид сануулж байна.