АН-ын зүгээс 4/11 мэдээллийг яг одоо хийж байна. НИТХ-ын төлөөлөгч, АН-ын гишүүн Т.Батцогт сайжруулсан шахмал түлштэй холбоотой "Нээлттэй сонсгол" нийслэл дээр зохион байгуулна гэдгээ хэллээ.
Т.Батцогт: "АН-аас нийслэл дээр сайжруулсан шахмал түлштэй холбоотой нээлттэй сонсгол зохион байгуулна. Нийслэлд бид татвар төлнө. Төлсөн татвараараа бид эргээд хохирсон эрүүл мэнд, сөрөг бүхнийг худалдан авч байна. Сайжруулсан шахмал түлштэй холбоотой тэнд үйлдвэрт нь ажилладаг хүмүүсээс олон санал, гомдол ирсэн. Маш хүнд, эрүүл мэнд эрсдэлд орохуйц нөхцөл байдалд ажиллаж байна. Энэ асуудлыг зохицуулж өгөөч гэж санал, гомдлууд ирсэн. Монголчууд бид амьд явах баталгаа үнэндээ алга. Утаа, угаар нийслэлд дийлдэхээ байлаа. Хэдий болтол эрүүл мэндээрээ хохирч, амь насаа ч хүртэл алдах эрсдэлд орох вэ?" гэв.