Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.
Өвөлжилтийн бэлтгэлийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээлэл өглөө.
Нийт газар нутгийн 60 хувьд нь хүндэвтэр зудын байдалтай, зарим газраар 30-40 см зузаан хунгарласан цастай байна.
Энэ жил 123 сая толгой мал өвөлжинө. Хадлан тэжээлийн хувьд хангалттай бэлтгэгдсэн байгаа ажээ.
Тодруулбал энэ онд улсын хэмжээнд малчдын түвшинд:
• 1.2 сая тн хадлан,
• 21.6 сая тн сүрэл,
• 118,000 тн ногоон тэжээл,
• 61,000 тн үйлдвэрийн тэжээл,
• 48,000 тн гар тэжээл,
• 18,000 тн дарш,
• 81,000 тн давс хужир бэлтгэж шаардагдах өвс тэжээлийн 92.3 хувийг бэлтгээд байгаа юм байна.