Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаан боллоо. Энэ хуралдаан дээр УИХ-ын гишүүн Г.Дамдинням санал бодлоо илэрхийлж, Төмөр замын бүтээн байгуулалтаар нээлттэй сонсгол хийх зайлшгүй шаардлагатай байгааг тодотголоо.
Г.Дамдинням: "Нүүрсний хулгайн асуудлаар Сүхбаатарын талбай дүүрэн Монголчууд жагссан.
Нүүрсний хулгайн сонсгол удахгүй явах байх. Үүнтэй хамт хамгийн том хулгай Төмөр замын асуудал зайлшгүй яригдах ёстой.
Тавантолгой- Гашуунсухайтын төмөр замын аудитын дүгнэлтийн эхний хуудсыг сөхөхөд л нуль будлиан зөрчил!!!
Жишээ нь төслийн анхны хэрэгжүүлэгч нь 950.7 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байсан бол сүүлдээ 3.6 их наяд төгрөг буюу бараг 4 дахин их хөрөнгөөр хийжээ. Тэгсэн мөртлөө хил холболтын ажил дутуу одоогоор тээвэрлэлт хийх боломжгүй мухар төмөр зам болсон байна.
Зэвсэгт хүчний анги нэгтгэлийг төслийн бүтээн байгуулалтад оролцуулах эрхзүйн орчин дутмаг байсан ч хууль зөрчиж тодорхойгүй байдал үүсгэсэн байна гэх мэтчилэн аудитын дүгнэлт тэр чигтээ хууль зөрчсөн асуудлыг хөндсөн байна!!!
Энэ бол үнэндээ сонсоод өнгөрөх асуудал биш байна.
Иймд:
-Хууль хяналтын байгууллагуур шалгуулах
-УИХ-аас Ажлын хэсэг байгуулах
-Эсвэл зөвхөн төмөр замаар сонсгол явуулдаг ч юмуу ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол зүгээр сонсоод чимээгүй өнгөрч болохгүй.
-Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төсөлд зарцуулсан хөрөнгийн тайланг олон нийт сонсох шаардлагатай" гэв.