Нийслэлийн Прокурорын газраас Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Даваадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.
Тус эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр 11:30 цагт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлон зарласан боловч шүүгдэгч И.Даваадорж, өмгөөлөгч Д.Нямдорж, С.Дэлгэрмаа нар эрүүл мэндийн шалтгаантай, өмгөөлөгч Л.Очбаяр Бээжин хот руу томилолтоор ажиллахаар явсан тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэх хүсэлтүүдийг гаргажээ.
Талуудын саналыг харгалзан шүүх хуралдааныг арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна. Ингэснээр шүүх хурал хоёр дахь удаагаа хойшлогдлоо.
Харин шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ.
Тэднийг нүүрсний хэрэгт яллагдагчаар татсан билээ.