Нүүдэлчдийн хэв шинжийг агуулсан загварын хувцас бүтээдэг OCOUTURE брэндийн дизайнер Д.Отгонжаргал 2023 оны 11 дүгээр сарын гуравны өдөр Өмнөд Солонгос улсын Сөүл хотноо “Asia Model Festival” наадамд оролцож энэ оны “Азийн Шилдэг Дизайнер”-аар шалгарсан байна.
Д.Отгонжаргал нь OCOUTURE брэндийн үүсгэн байгуулагч, ерөнхий дизайнер бөгөөд нийт 20 гаруй улсын дизайнеруудаас шалгарч 2023 оны “Азийн Шилдэг Дизайнер”-аар тодорсон байна. Мөн Монголдоо хамгийн том загварын шоуг ес дахь дэх жилдээ зохион байгуулахаар болжээ.
Тодруулбал 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Зайсан Хилл Эвэнт Холл-д зохион байгуулахаар төлөвлөж OCOUTURE- брендийн цоо шинэ ноолууран, үндэсний, гоёлын, аксесуар гээд нийт 108 загварыг Монголын загвар сонирхогчдод танилцуулахаар болжээ