Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2022 онд Архидан согтуурахтай тэмцэх сан байгуулсан. Сангийн орлогын эх үүсвэр нь архины албан татвар юм. Архины хатуулгаас шалтгаалаад 1500 төгрөгөөс дээш онцгой татвар төлдөг. Үүний 300 төгрөгийг энэ санд төвлөрүүлэх хуультай. 2023 онд журам батлагдсанаас хойш энэ санд 8 тэрбум төгрөг төвлөрөөд байна. Энэ мөнгийг архидан согтуурахын эсрэг сурталчилгаа явуулах, мансуурлын хүнд нөхцөлтэй хүмүүст тусламж, дэмжлэг үзүүлэх зорилгод зарцуулахаар ирэх оны төсөвт суулгажээ.