11 дүгээр сарын 3-наас “95 зүүдний хүн” УСК кино театруудаар гарч, үзэгчдийн хүртээл болоод буй. Нууцлаг гэмт хэргийг, астрал аялал, далд ертөнцтэй холбож бүтээсэн бүтээлийг олон нийт сонирхолтой, “сайн” кино хэмээн хүлээж аваад байна. Бид кино бүтээлийн талаар жүжигчин продюсер Э.Батнямбуу дараах зүйлийг хэллээ.
Тэрээр, “Манай киноны зохиол маш өвөрмөц. Монголд тэр бүр хийгээд байгаагүй бүтээл гэж бодож байна. Нууцлаг гэмт хэрэг гэхээр мэдээж хүн болгонд онцлог санагдахгүй. Кино маань астрал аялал, сүнсэн бие, далд ертөнц зэргийг шингээсэн байдлаар нууцлаг гэмт хэргийн гол сэжүүрийг эрдэг. Тиймээс маш сонирхолтой. Миний хувьд хүнд өгөх юмаа өгч л байвал тухайн бүтээлийг сайн кино гэж боддог.
Киног маань үзсэн үзэгчдийн ташаалыг хараад “За болж дээ” гэж бодсон. Гурван хүн цуг үзчихээд, гурвуулаа өөр өнцөгтэй гарч ирж байгаа юм. Хоорондоо маргалдаад байгааг харчхаад кино маань хүрэх ёстой зүйлдээ хүрсэн болохыг харсан. “Би ингэж бодсон”, “үгүй ээ би ингэж бодсон” гээд хоорондоо мэтгэлдээд сууж байгаа үзэгчидтэй нэг биш удаа таарсан юм. Тэр бол төгсгөлийг найруулсан найруулагчийн шийдлээс гарч байгаа үр дүн.
Киноны хувьд дэлгэцээс нэг хором л холдчихвол юмаа алдах гээд байгаа юм шиг мэдрэмж өгдөг нь сайхан. Найруулагчийн барьсан шугам нь тэр. Хүн тэндээс алдаж болохгүй, яг л хөөж байгаад үүнийг л олох ёстой гэж бодож, төвлөрч байгаагаас харвал, кино бол тархины дасгал. Киног ойлгох, учир зангилааг нь олох гэж хичээх нь үнэхээр л толгойгоо ажиллуулахыг үзэгчээс шаарддаг” гэв.