Дэлхийн 204 улсыг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Бодибилдинг, Фитнессийн Холбооны (IFBB) дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс классик бодибилдинг ангилалд Монгол Улсын тамирчин Ч.Цогтбаатар анхны хүрэл медалийг авлаа.
Тэрбээр классик бодибилдингийн -168кг-ийн жинд хүрэл медаль зүүсэн юм. Өнгөрсөн жилийн энэ тэмцээнээс Ч.Цогтбаатар 4-р байрт шалгарч байжээ. Энэ тэмцээнд Монгол улсаас 14 тамирчин оролцож 1 хүрэл медаль, 9 тамирчин шагналт байрт шалгарсан амжилттай эх орондоо иржээ.
Энэ сарын 1-6-ны өдрүүдэд Испани улсын Санта Суссана хотод болсон тус тэмцээнд 207 орны 1700 орчим тамирчин өрсөлджээ.
Ч.Цогтбаатар нь Ази тивийн АШТ-ээс 1 алт, 2 мөнгө хүртэж байсан. Мөн Монголын бодибилдинг фитнессийн хөгжлийн холбооны улсын аварга шалгаруулах тэмцээнд 6 удаа улсын аварга болжээ. Мөн 2 удаа "Монголын мистер" болж байсан амжилтыг тус тус үзүүлсэн байна.