Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын харьяа "Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв"-ийг нээлээ.
Үйл ажиллагааг нээж, Хууль зүй, дотоод хэргийн /ХЗДХ/ сайд Б.Энхбаяр, Сүүлийн жилүүдэд цахим орчинд цахим залилан, халдлага, мөрийтэй тоглоом анхаарал татахуйц хэмжээнд өсөж, иргэдэд учирч буй хохирлын хэмжээ эрс нэмэгдэж байна. Тодруулбал сүүлийн таван жилийн хугацаанд залилангийн 14085 гэмт хэрэг үйлдэгдсэнээс 97 хувь цахим орчинд гарчээ.
Иймд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх бодлогын хүрээнд "Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв"-ийг нээж байна. Миний бие ХЗДХ-ийн сайдаар томилогдсоноос хойш цагдаагийн байгууллагад хоёр бүтцийн өөрчлөлтийг хийсэн. Үүний нэг нь кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасгийг өргөжүүлж, кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар болгож буй явдал юм.
Иргэд цахим гэмт хэргийн хохирогч боллоо гэж бодсон даруйдаа цагдаагийн 102 утас эсвэл "Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төв"-ийн цахим хуудаст хандан мэдэгдэх боломжтой. Ингэснээр цагдаагийн байгууллага прокурор, банкнуудтай хамтран иргэдийн мөнгийг шуурхай царцаах арга хэмжээ авах юм. Ингэснээр бид хохирлын хэмжээг 50 хувь хүртэл бууруулж чадна гэж тооцоолж байна гэв.
Залилангийн гэмт хэрэг
- 2018 онд 590
- 2019 онд 641
- 2020 онд 1281
- 2021 онд 3865
- 2022 онд 7708 удаа гарсан байна.