18 настай Гантогтохын Төгөлдөр Европын Чех улсын дээд лигт анхны тоглолтоо хийсэн нь олон нийтийн дунд шуугиан тариад байна. Монголын хөлбөмбөгийн "Арвис" клубээс спортын анхны гараагаа эхэлж байсан түүний хувьд төдийгүй монголын олон олон залуусын мөрөөдөл болсон Европын тэр дундаа Чех улсын дээд лиг байлаа. Г.Төгөлдөр Чехийн "Динамо Ческе-Будёёвице" клубийн академид суралцан 19 хүртэлх насны багт тоглож байгаа юм. Тэрбээр энэ сарын 11-ний өдөр буюу өчигдөр талбайд явагдсан Чехийн Дээд лигийн 15-р тойрогт "Теплице" клубийн эсрэг тоглолтод үндсэн багтаа дуудагдаж тогложээ. Энэхүү тоглолтын 82 дахь минутад талбайд сэлгээгээр талбайд гарч анх удаагаа Чехийн Дээд Лигт Монгол тоглогч тоглосон түүхэн өдөр боллоо.
Г.Төгөлдөр өнгөрсөн 9-р сард Австрийн "Ласк" клубийн эсрэг нөхөрсөг тоглолтод анх удаагаа үндсэн багтаа дуудагдан тоглосон бол энэ удаад Дээд Лигтээ анхны тоглолтоо хийж байгаа нь энэ юм.