Нохой тэсрэх бөмбөг, мансууруулах бодис зэргийг үнэрлээд илрүүлж чаддаг болохыг хүн бүхэн мэднэ. Харин хорт хавдрыг үнэрлэж чаддагийг та мэдэх үү? Герман улсын хийсэн судалгаагаар ноход хүний амьсгал, шээсний үнэрээс хорт хавдрын нэгдлүүдийг ялгаж үнэрлэх чадвартай байдаг ажээ.
Ямар ч нохойг зургаан сарын хугацаанд сургахад эзнийх нь биеийн байдал нь удахгүй муудах гэж байгаа тохиолдолд эзэндээ сэрэмжлүүлж чаддаг болдог байна. Герман эрдэмтэд нохойг сургахдаа эхлээд шээс үнэрлэсэн бүх нохдод хоол өгч шагнаж байгаад дараа нь шээснээс хорт хавдартай хүний шээсийг үнэрлээд хийх дохионы үйлдлийг нь зааж өгч байжээ.
Харин сургалт аваагүй нохой хорт хавдрыг эзэндээ сэрэмжлүүлдгийг нотлох судалгаа хийгдээгүй байгаа ч тийм хэд хэдэн тохиолдол байдаг ажээ. Клейр Гэст гэх эмч BBC-д өгсөн ярилцлагадаа нохой нь цээжин дээр нь дарах, хуцах зэрэг авир гаргаж эхэлсний дараахан тэрээр хөхний хорт хавдартай болсон гэдгээ мэджээ. Мөн өөр олон өвчтөн хорт хавдартай гэдгээ мэдсэнийхээ дараа нохой нь ердийн биш авир гаргаж байсныг ярьдаг байна.