Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Армен улсын Ереван хотод 3 дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн 64кг-ийн жинд Л.Сумъяа алтан медаль хүртээд байсан.
Тэгвэл тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 57кг-ийн жинд Н.Тогтохбаяр мөнгөн медаль хүртлээ.
Мөн эмэгтэйчүүдийн 65кг-ийн жинд Ц.Сүнжидмаа мөнгөн медаль хүртснээр 22 насанд дэлхийн медальтан болж байна.
Түүний эгч Ц.Батцэцэг Самбо болон Кураш бөхийн Дэлхийн хошой медальт, Ханжоу-2022 Азийн наадмаас энэ онд хүрэл медаль зүүж байсан бол жюү жицүгийн ДАШТ-ий 1 алт, 2 хүрэл медаль тус тус хүртэж байсан шилдэг тамирчин юм.