Монгол Улсаас нэг тэмцээнээс нэгэн зэрэг Шатар сонирхогчдын ДАШТ-ээс 4 "Аварга" төрөн гарлаа. Оман улсын Мускат хотод энэ сарын 1-11-нд шатрын сонирхогчдын ДАШТ болж, манай улсын зургаан тамирчин өрсөлдлөө. Өмнө нь дөрвөн алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэж байгаагүй юм. Энэ амжилт бол шинэ түүх нээж байна.
1700 хүртэлх эмэгтэй ангилалд:
Алтан медаль Бат-Амгалангийн АНУЖИН /Монгени/
Мөнгөн медаль Цогдэлгэрийн АНУДАРЬ /Сүхбаатар аймаг/
Хүрэл медаль Балданжанцангийн ХҮСЛЭНЗАЯА /Ласкер клуб/
1700 хүртэлх эрэгтэй ангилалд:
Алтан медаль Ганбатын ДАНЗАНЖУНАЙ /Монгени/
2000 хүртэлх эрэгтэй ангилалд:
Алтан медаль Даштогтохын АМАРСАЙХАН /Монгени/
2000 хүртэлх эмэгтэй ангилалд
Алтан медаль Норовсамбуугийн БАДАМХАНД
1700 хүртэлх ангилалд эхний гурван байрыг эзэлж, алт, мөнгө, хүрэл медаль зүүлээ. Манай улсын дөрвөн тамирчин анх удаа нэг дор шатарчин сонирхогчдын дэлхийн аварга болж байна.
Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо