Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчид энэ оны отгон тэмцээн болох "Их дуулга"-д өрсөлдөхөөр Япон улсыг зорилоо. Ирэх сарын 02-03–ны өдрүүдэд арлын оронд зохион байгуулах Токиогийн Их дуулга тэмцээнд Монгол Улсын 21 жүдоч өрсөлдөнө. Баг тамирчид өмнө нь 14 хоног Япон улсын Кокушикан их сургууль, Нихон их сургууль, Токай их сургуулиудад шигшээ багийн дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор хамтарсан бэлтгэлд хамрагдах ажээ. Кокушикан их сургуулийн бэлтгэлийг одоогийн Японы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Кейжи Сүзүки, Нихон их сургуулийн хамтарсан бэлтгэлийг дэлхийн 2 удаагийн аварга Юүка Нишида нар удирдах юм байна
Баг тамирчдад амжилт хүсье.