УИХ-ын өнөөдрийн чуулганы хуралдаанаар 2024 оны улсын төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Үүнтэй холбогдуулан АН-ын бүлгийн зүгээс завсарлага авчээ. Ингэхдээ маш бага завсарлага өглөө гэдгийг АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл тодотголоо.
О.Цогтгэрэл: Өнөөдөр 2024 оны улсын төсвийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлах гэж байна. АН-ын бүлгийн зүгээс хоёр зүйлд ирэх оны төсвийг нэгтгэн дүгнэж байа. 2024 оны төсөв бол "Авлигыг хуульчилж буй төсөв болж байна. Авлигыг хулгай гэж үздэг байсан бол үүнийг нууж хааж хийдэг байсан бол хуулийн хүрээнд 2024 онд Авлига улам ихсэхнээ".
Монгол Улсын төр улам томорч 27 их наядын түүхэнд байгаагүй төсвөрийг дарга нар шийдэхээр болж байна. Зөвхөн 27 их наядын төсвийн үр дүнгээр ирэх жил "Үнийн өсөлт" бүүр гаарна. 4 сараас эхлээд цалин, тэтгэвэр нэмнэ гэж байна. Баруун гараараа цалин, тэтгэвэр нэмээд, зүүн гараараа үнийн өсөлтөөр буцаад суутгаж авна.
Хоёрдугаарт энэ том төсвийн үр дүнгээр Монгол улсад иргэд, бизнесүүдэд орон зай хумигдана. "Төр том, бизнес нь жижиг" энэ улс бий болно. Дахиад хэлэхэд энэ төсвөл бол зөвхөн улс төрийн сонгуульд зориулагдсан ийм төсөв болж байна. Мөн 2024 оны төсөв хулгайг хуульчилж байна. Хулгайтай болон авлигатай тэмцэж байна гэдэг. Яг бодит байдал дээр энэ бүхэнтэй тэмцэж чадахгүй байна гэж онцоллоо.
АН-ын бүлгийн зүгээс хуудуутай, ард түмэн, бизнесийн салбараа цөм цохиж буй түүхэнд байгаагүй төсөв батлах гэж байна хэмээн эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ.