Монголын эмэгтэй пара волейболын баг тамирчид энэ сарын 11-18-ны өдрүүдэд болох ДАШТ-д оролцохоор өнөөдөр Египетын Каир хотыг зорив. Баг тамирчид 9-р сард "Ханжоу"-д болсон Азийн Пара IV наадамд 12 хүний бүрэлдэхүүнтэй оролцож тавдугаар байранд шалгарсан юм. Өмнө нь 2003 онд манай улсын пара волейболын эмэгтэй баг ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцож байлаа. Хоёр дахь удаагаа ДАШТ-д нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцоно. Харин нийт тамирчдын тэмцээний зардал 42 сая гаруй төгрөгийг ард түмнээс хандивлахыг саяхан хүсэж байсан юм. Тэгвэл Биеийн тамир, спортын улсын хорооноос баг тамирчдын ирж, очих зардлыг бүрэн хариуцахаар шийдвэрлэж өгсөн байна. Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд Монгол улсад 1991 онд суугаа волейболын холбоо байгуулагдаж тусгай хэрэгцээт иргэд волейболын спортоор хичээллэх болсон юм. Баг тамирчиддаа амжилт хүсье.