Монгол улсын Заан Б.Серик, жүдо бөхийн ОУХМ, МУГТ Б.Мөнгөнчимэг нар хамтран анхны шинэхэн бизнесээ хэдхэн хоногийн өмнөөс эхлүүлээд байна. Хамгийн онцгой нь Зааны каз савлагаа нь хүртэл захиалагчдын сонирхлыг татаж байгаа гэнэ. Захиалга авсан хүмүүс Панда шиг хөөрхөн зурагтай сав баглаатайг нь хүртэл өхөөрдөөд буй. Заан ээжийнхээ жороор амталсан гэрийн казаа захиалагч нартаа өөрийн биеэр хүргэж буй нь бүүр сайхан байгаа нь мэдээж. Гоё амттай, онцгой содон жортой Зааны казыг захиалж авсан хүмүүс сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсээр байна. Захиалгад дарагдаад буй Б.Серик заан өчигдөрхөн ачааллаа дийлэхгүй байгаа дээр нь түгжрэлээс шалтгаалан хүргэлт нь хойшлогдоод буйг уучлал хүсэн өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Захиалгаа аваад өөрийн биеэр хүргэн өгч амжуулж яваа Заан Б.Серик удалгүй бизнесээ өргөжүүлж том ресторантай болохыг төлөвлөж зорьж буй ажээ. Хүсэл, зорилго, хөдөлмөр, зүтгэл байвал болж бүтэхгүй зүйл гэж үгүй билээ. Ирээдүйдээ томоохон зорилтот мөрөөдлийг тээж яваа Улсын Заан Б.Серикийн бизнест нь амжилт хүсье.