Өнөөдөр болох үйл явдлыг танилцуулж байна.
“Туушин” зочид буудалд
09.00-13.30 цагт Соёлын яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран “Хэвлэл мэдээлэл ба хүүхэд хамгаалал” салбар дундын хэлэлцүүлэг хийнэ.
Төрийн ордонд
09:00 цагт Төсвийн байнгын хороогоор Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэнэ.
10:00 цагт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан болно.
“Чингис” зочид буудалд
09.00 цагт “Зонхилон тохиолдох халдварт өвчний сувилахуйн тусламж үйлчилгээ, ирээдүйн чиг хандлага” үндэсний зөвлөгөөнтэй.
Үндэсний мэдээллийн төвд
Төв аймгийн Заамар сумын эрүүл үлдсэн ганц газар болох Төмстийн багийн нутаг дэвсгэрт хууль бусаар алтны лиценз болгон авч малчдын малын бэлчээрийг үгүй хийж байгаа “Эрдэнэсийн эрэг” ХХК-г эсэргүүцэж сумын малчид, ард иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
Төрийн ордон, Чингис хаан танхим
11:40 цагт Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, Ардчилсан намын Дэд дарга И.Мөнхжаргал, Дэд дарга Т.Пүрэвхатан, Стратеги бодлогын судалгааны хүрээлэнгийн захирал З.Нарантуяа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
АШУҮИС-ийн Оюутны хөгжлийн төвд
12:00 цагт АШУҮИС-аас “Эрүүл шүд, Эрүүл ирээдүй” арга хэмжээний нээлт болно.
V-Court спорт зааланд
13:00 цагт Монголын Таеквондогийн Холбооноос зохион байгуулдаг "Элчин сайдын нэрэмжит таеквондогийн тэмцээн"-ний нээлтийн ёслолын ажиллагаа болно.
“Буянт-Ухаа цогцолбор”-т
11:00 цагт Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамны харьяа агентлаг, байгууллагуудын дунд зохион байгуулагдаж буй “СПОРТЫН НААДАМ 2023” тэмцээний албан ёсны нээлтийн үйл ажиллагаа болно. Сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнээр үргэлжилнэ.
Нээлттэй нийгэм форумд
10.00 цагт "Нийслэл, есөн дүүргийн 2023-2024 оны төсөв Залуучуудын нүдээр" хэвлэлийн хурал зохион байгуулна.
Улаанбаатар зочид буудлын Сүхбаатар танхимд
13:00 цагт БНХАУ-ын Ханжоу хотод болсон Азийн зуны спортын пара наадмаас медаль хүртсэн найман тамирчин, дасгалжуулагч нарыг Олимп нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзана. Хөнгөн атлетикийн тамирчин П.Энхманлайд тэмцээний үед хэрэглэх зориулалттай 20 сая төгрөгийн үнэ бүхий тэргэнцэр гардуулна.