Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбоо, Яйзү хотын захиргаатай 2024 онд хамтран санамж бичгийг үзэглэлээ. Урт хугацааны хамтын ажиллагааны хүрээнд тус хотын захиргаатай бэлтгэл цугларалтад гарах, харилцан хамтын ажиллагаа өргөжүүлэх зорилготой ажээ. Мөн энэ үеэр хоёр талын уулзалтыг зохион байгуулж манай улсын пара хөнгөн атлетикийн баг тамирчид оролцлоо.
Япон улсын талаас Яйзү хотын Засаг дарга Накано Хиромичи, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ишихара Такахиро, Нарийн бичгийн хэлтсийн дарга Сүзүки Акира, Эдийн засгийн газрын дарга Ямашита Ацүши, Хамтын ажиллагааны газрын дарга Мацүнага Тошифүми, Спортын хэлтсийн дарга Кавамори Күнито, Олон улсын харилцааны мэргэжилтэн Б.Янжинлхам оролцсон бол Монголын улсын талаас Монголын үндэсний пара хөнгөн атлетикийн холбооны талаас холбооны ерөнхийлөгч Б.Батдорж , гавьяат дасгалжуулагч Б.Энхбаатар, тэргүүлэгч гишүүн Б.Вандан-Очир, дасгалжуулагч В.Батболд нар болон тамирчдын төлөөлөл оролцов.