2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй Автомарт худалдааны төв гурав дахь салбараа нээж, монголдоо хамгийн том “showroom”-ийг ашиглалтад орууллаа.
Энэхүү салбарын онцлог нь бүх төрлийн үйлчилгээг нэг дор байрлуулсан. Тухайлбал, худалдан авах машинаа сонгох үеэрээ хүүхдээ харуулж, банк болон ББСБ-уудаас зээлээ авч, спорт зааланд тоглож ч болно. Бүр худалдан авахаар сонгосон машинаа бүрэн оношлуулж боломжтой юм.
Энэ талаар Автомарт худалдааний төвийн менежер Б.Буянхишиг дараах мэдээллийг өглөө. Тэрээр, “Монголын хамгийн том, битүү Showroom маань 4000 Мкв талбайтай, 300 машин багтах хүчин чадалтай юм. Хүмүүс тав тухтай үйлчлүүлээд хүссэн, хайсан бүх машинаа эндээс олох боломжтой гэсэн үг. Энэ салбарын давуу тал нь бүх засвар үйлчилгээ, сервис, банк бус, банкнууд нэг дор байрладаг. Мөн манайх спорт заалтай. Хэрэглэгчид биллиард, теннис тоглож, хүүхдээ харуулах өрөөгөөр үйлчилж болно. Бид үйлчилгээг нэг дор байлгахыг эрхэмлэсэн юм. Машин худалдаж авах нь маш том шийдвэр. Тиймээс шийдвэрээ зөв гаргахын тулд тав тухтай байгаасай гэж хүссэн. Мөн энд улсын авто оношилгоо байгаа. Хэрэглэгч авсан машинаа тэр дор нь оношлуулж болно” гэв.
Түүнчлэн Автомартын хамтрагч байгууллага болох Нөмөр кредит ББСБ-ын маркетинг хариуцсан ажилтан Х.Уранзаяа, “Бид автомашины зээлийн шийдвэрийг өдөрт нь шийдэж байна. Бичиг баримтаа бүрдүүлээд ирсэн хэрэглэгчдийн зээлийг 30 минутаас хоёр цагийн хооронд гаргах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэрэглэгчид хүссэн авт машинаа зээлээр авч болох юм” гэлээ.
АВТОМАШИНЫ УРЬДЧИЛГАА ТӨЛБӨР 20 ХУВИАС ДЭЭШ БОЛ ХҮҮ БУУРНА
Дашрамд дурдахад, "Автомарт" худалдааны төвөөс машин зээлээр авахдаа урдчилгаа 15-30 хувийг нь төлвөл 24-60 сарын хугацаанд 2.5-2.9 хувийн хүү бодогдох юм. Харин 20 хувиас дээш урдчилгаа төлбөрийн нөхцөлтэй бол 24-60 сарын хугацаанд 1.5-1.9 хувийн хүү төлөх байдлаар хүү нь буурах аж.
Ц.Мөнхсайхан