Израил, Хамасын мөргөлдөөн эхлээд нэг сарын хугацаа өнгөрч байгаа энэ цаг үед Израилын цэргүүд Газын яг төв хэсэгт байрлалаа эзэлснийг Израилийн батлан хамгаалахын сайд Юав Галлант мэдэгдлээ.
Тэрбээр цэргүүд нь газар, агаар, усаар зэрэг дайрч байгааг мөн хэлсэн. Израилийн ерөнхий сайд Беняман Нетаняху ч тэр цэргүүд нь Газын дотроос цэргийн үйл ажиллагаагаа явуулж байна гэсэн юм. Товчхондоо, Израилийн батлан хамгаалах хүчин Газын яг гол, төв хэсэгт нь байгаа гэсэн үг. Тэд хэдэн мянган Хамасын дайчдын аминд хүрснээ мэдэгдээд буй. Тиймээс Израилийн батлан хамгаалахын сайд Хойд Газа дахь иргэдийг урагш яаралтай нүүхийг удаа дараа сануулсаар байна.
Даваа гарагт мөн Нетаняху дайн дууссаны дараа Газын зурвасын аюулгүй байдлын хариуцлагыг Израиль үүрнэ гэх утгатай үгс хэлсэн. Үүнийг нь Израилийн стратегийн асуудал эрхэлсэн сайд бататгаж, дайн дууссаны дараа Газын зурвасыг цэрэггүй бүс болгож, шаардлагатай тохиолдолд буюу терроризмтэй тэмцэхээр бол аюулгүй байдлын ажиллагаа явуулна гэсэн юм. Харин Израиль энэ бүхнийг дууссаны дараа Газын зурваст хяналтаа тогтоохгүй юм байна.