Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Энэтхэг улсад болсон уулын дугуйн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний уулын уруу буух буюу Downhill төрөлд манай улсаас хоёр тамирчин өрсөлдсөн байна. Тус тэмцээнээс Монголын баг тамирчид нэг хүрэл медальтай эх орондоо ирж байна. Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд Т.Батбаяр аравдугаар байрт орсон бол өсвөр үеийнхний ангилалд Г.Түвшинбаатар хүрэл медаль хүртжээ.
Уулын уруу буух төрлөөр Ази тивийн аварга шалгаруулах тамцээнээс монголоос анхлан медаль хүртсэн тамирчин бол Г.Чингүүн юм. Тэрбээр 2022 оны өсвөр үеийнхний Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байжээ. Уулын уруу буух төрлөөр Ази тивийн АШТ нь тамирчнаас мэдрэмж, ур чадвар, текникийг шаарддаг төрөл юм.