Гэмтэл согог судлалын үндэсний төвийн алсын дуудлагын баг энэ сарын 02-ны өдөр Говь-Алтай аймагт ажиллаж, гар сарвуу дээд мөчдийн гэмтэл болон цээжний хөндийн битүү гэмтэл, хавирганы тогтворгүй хугарал хавсарсан хүнд өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үйлчилгээ үзүүллээ.
Тус баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эрхлэгч П.Баярсайхан, Гар сарвуу бичил мэс заслын тасгийн эмч Д.Даваажаргал, Мэс заслын тасгийн сувилагч С.Дорж, жолооч И.Сүхбат багтсан бөгөөд Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн их эмч, Монгол Улсын гавьяат эмч Л.Гантөмөр, Гэмтлийн тасгийн эмч Ш.Дагва, Б.Ганхүрэл, Б.Баатарцогт, мэдээгүйжүүлэгийн эмч Т.Санчир-Од болон сувилагч н.Бадмаа, н.Бямбажав, н.Ундармаа, асрагч н.Баасанжаргал нартай хамтран мэс засал эмчилгээг амжилттай хийсэн байна.
Өдгөө өвчтөний биеийн байдал тогтворжиж, Эрчимт эмчилгээний тасагт мэс заслын дараах эмийн эмчилгээ хийлгэж байна.