Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ирэх оны төсөвтэй холбогдуулан өндөр настнуудын тэтгэврийн нэмэгдлийн талаар бүлгийн хуралдаанаар хэлэлцлээ. Засгийн газраас Нийгмийн даатгалын санд өөрчлөлт оруулж, тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхээр хуулийн төслийг оруулж ирсэн юм. Ерөнхий сайд өнөөдрийн бүлгийн хуралд оролцохдоо тэтгэврийн нэмэгдлийн мөнгөн дүнг нэмэгдүүлэх нь зүйтэй талаар байр сууриа илэрхийлэв. Уг саналыг бүлгийн хуралдаанаар хэлэлцээд тэтгэвэр авагчдад тэтгэврийг нийтэд нь 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.