Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, допингийн хорооны гишүүн Н.Цогтсайхантай бид “Допинг”-ийн асуудлаар ярилцсан ярилцлагыг цувралаар хүргэж байгаа. Энэ удаад Монгол улсын “МОНАДА” буюу Допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааг чанаржуулахад хэрхэн юуг анхаарах хэрэгтэй вэ агуулгаар ярилцлаа.
Дэлхийн Допингийн эсрэг агентлаг буюу ВАДА-гийн Удирдах зөвлөл 2023 оны 9-р сарын 22-ний өдөр хуралдсан байдаг. Ингээд тухайн өдрөө Монгол улсад допингийн асуудлаа цэгцлэх ёстой гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн үү?
Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, допингийн хорооны гишүүн Н.Цогтсайхан
9-р сарын 22-ны өдөр Допингийн эсрэг үйл ажиллагааны сануулга, стандартаа зөрчөөд байнаа гэдэг сануулгыг миний сонссоноор бараг 5 дахь удаагаа шахуу хэлэлцээд ахиад бид нарт том том алдаагаа засах 4 сарын хугацаа өглөө. Өөрөөр хэлбэл бид нар 9-р сарын 22-ноос хойш ирэх оны 1-р сарын 18, 19 хавьцаа энэ алдааг засаж бэлэн болгохгүй бол ёстой Орос шиг нөгөө цагаан тугийн дор жагсаад олимпын ордон дотор ёстой “Төрийн дууллаа дуулж чадахгүй, Халуун элгэн нутаг ч юмуу өөр дуу дуулах” нөхцөл байдал үүсээд байна.
Тэгэхээр одоо ямар арга хэмжээ авбал энэ асуудлыг цэгцэлж чадах вэ?
Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, допингийн хорооны гишүүн Н.Цогтсайхан
Одоо үүсээд байгаа нөхцөл байдлаас харахад бид нар зөвхөн ВАДА-гаас ирүүлсэн 8 шаардлагыг 6 ч билүү шаардлагыг биелүүлэхэд учир дутагдалтай. Яагаад гэхээр Үндэсний допингийн эсрэг байгууллага гэдэг энэ газар чинь өөрөө олон нийт надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ер нь спорт сонирхдог хүн бүр хэлүүлэлтгүй мэдэж байгаа. 2-рт энэ байгууллага гэр бүлийн гэх мэтчилэн, 3-рт мэргэжлийн бус гэдгийг би шууд хэлнэ. Тийм учраас бид эхлээд тогтолцооноосоо эхлээд өөрчлөгдөх ёстой.
Энэ бүгдийг нэг тийш эерэгээр шийдвэрлэхэд хэрхэн яаж, тогтолцоогоо өөрчлөх вэ? Тодорхой заасан, албан ёсны дагаж биелүүлэх дүрэм журам гэж бий юу?
Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, допингийн хорооны гишүүн Н.Цогтсайхан
Тогтолцооноосоо яаж өөрчлөгдөх вэ, яаж өөрчлөгдөх ёстой гэдгийг нь заагаад өгчихсөн байдаг. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас баталсан гарын авлага, удирдамж байдаг юм. Энэ удирдамжийн нэрийг Үндэсний допингийн эсрэг байгууллагуудын “Хараат бус бие даасан байдлын удирдамж” гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ удирдамжин дээр байгаагаар хамгийн түрүүнд засаглалын бүтцийг солих ёстой. Яаж солих вэ гэвэл допингийг тойрсон спортын сонирхлын бүлгүүд гэж бий. Энэнд болохоор ОУ-ын Олимпын хороо, ОУ-ын Паралимпын хороо, өвөл зуны спортын холбоо, тамирчид гэх мэт бүтцүүд ордог. Дэлхийн допингийн эсрэг байгууллагын өөрийнх нь бүтэц нь ч тийм байдаг. Яг энэ жишгийн дагуу бид нар Монгол улсын хөгжил, спортын байгууллагуудын бүтцийг харахаар хамгийн оновчтой хувилбар нь болохоор МҮОХ, МҮПХ, спортын холбоод энэ дотроо хоёр хуваагаад олимпын, үндэсний спортын холбоод болон бусад спортын холбоо, бусад гэдэгт олимпын ба олимпын бус төрлүүд орчихож байгаа. Тэгээд тамирчдын төлөөлөл гэсэн ийм олон субъектын оролцоотойгоор хамгийн эхлээд Удирдах зөвлөлөө байгуулж авах хэрэгтэй. Удирдах зөвлөлөө байгуулаад дээрээс нь энэ дотроосоо ерөнхийлөгчөө сонгоод, тэгээд хажууд нь Хяналтын зөвлөл байгуулах ёстой.
“Монада”-д баталсан дүрэм журам гэж байх ёстой баймаар юм. Энэ талаар та мэргэжлийн хүний зүгээс ямар албан ёсны хариултыг өгөх вэ?
Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, допингийн хорооны гишүүн Н.Цогтсайхан
Бид нар чинь Допингийн эсрэг үндэсний дүрэм гэж баталсан, энэ үндэсний дүрмээр “Эмчилгээний зорилгоор чөлөөлөх хороо”, “Хэрэг хянан шийдвэрлэх хороо” гэсэн хоёр мэргэжлийн комисс гэж байгуулах ёстой. Одоо болтол энэ байгууллага байхгүйгээс болоод ийм их тэнгэрт тулсан хэрэг маргаан гараад байна л даа.
Хэн хийх вэ гэж? Хэн хийх вэ гэдэг дээр бас л бид нар дүрмийн зохицуулалттай.