Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу нарт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноожээ. Н.Мөнхбатыг Худалдаа хөгжлийн банкинд давуу эрх олгож, 14 давхар барилгын хоёр давхар барилгыг нь зах зээлийн үнээс хэт дээгүүр буюу 27,5 тэрбум төгрөгөөр худалдан авсан асуудалд буруутгасан байна. Харин тухайн үед Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Ч.Отгочулууг мөн гэм буруутай гэж үзэн, хоёр жил хорих ялаар шийтгэжээ.
Шүүхийн шийдвэрийн хураангуйг бид та бүхэнд эргэн мэдээлэх болно.