Монголчууд 40 их наядын нүүрсний хулгайг илрүүл” хэмээн төв талбайд жагссанаас хойш бараг нэг жилийн хугацаа өнгөрөх гэж байна. Харин нүүрсний хулгайн асуудлыг сонсголоор нээлттэй ярина гэснээс хойш бас л таван сарынэ хугацаа боллоо. Нүүрсний хулгайн хэрэг өнөөдөр ахиц үгүй, томчуудаас Б.Ганхуяг, Т.Аюурсайхан хоёр л шүүгдэж буй.
Нүүрсний хулгайн хэрэгт АН-ынхан ч, МАН-ынхан ч зэрэг сэжмээр холбогддог тул шүүмжлэх хүн олдоггүй. Айж зугтаж, бэргэсээр өдийг хүрч байна. Үүний нэг жишээ бол түр хорооны гишүүд хуралдаа ч суухгүй, ирцээ бүрдүүлэх сонирхолгүй байгаа явдал юм.
Өнөөдөр нүүрсний хулгайн асуудлаарх түр хороо хуралдсан. Гэвч гишүүд цагтаа орж ирэхгүй, удаашрав. Түр хорооны ахлагч ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Наанаа хулгай гэж ярьдаг ч цаагуураа хөдөлж өгдөггүй, хуралдаа ч суудаггүй гишүүдийг түр хорооноос хөөнө гэж мэдэгдсэн юм. Энэ дундаа АН-ын О.Цогтгэрэл, ХҮН-ын Т.Доржханд нарыг нэр цохлоо. Мөн С.Ганбаатар гишүүнийг ч шүүмжилсэн юм.
Нүүрсний хулгай гэж ярьж буй улстөрчид үнэхээр хэргийг мухарлахаар тэмцэж байна уу, эсвэл намын нөхдөө хамгаалахаар улайрч байна уу гэдэг нь ирэх өдрүүдэд тодорхой болохоор байна. Ямартай ч “Хулгайчийг барь” гэж хамгийн чангаар хашхирч буй улстөрчид нь цагаа тулахаар назгай, нэг л хөшүүн байгааг хурлын ирц харуулав.