УИХ-ын дарга Г.Занданшатар байр сууриа илэрхийллээ.
Тэрээр "Энэхүү суурь асуудлаас эхлээд бид улс төрийн намын дотоод ардчилал, олон талт бодлого, үзэл баримтлалын чигч байдлыг хангаж, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах шат дараатай үйл ажиллагааг хуулийн дагуу авч хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгааг онцолъё.
Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд 2024 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь, 2028 онд 40 хувь болгохоор зохицуулсан. Нийт 126 нэр дэвшигчийн 48 нь хувь тэнцүүлэн төлөөлөх буюу жагсаалтаар нэр дэвшинэ. Жагсаалтад эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчдийг сөөлжүүлсэн дарааллаар, 1:1 гэсэн харьцаагаар нэр дэвшүүлэх буюу 24 нь эмэгтэй байхаар хуульчилсан. Мөн 78 тойргоос эмэгтэй гишүүд сонгогдоно. Энэ бүхний үр дүнд Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага Улсын Их Хуралд эмэгтэйчүүдийн төлөөлөл бодитойгоор нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна" гэлээ.