
Олон улсын хэт холын марафон гүйлтийн холбоо/IAU/-ноос 50км гүйлтийн ДАШТ-ийг Энэтхэг улсын Hyderabad хотод энэ сарын 5-ны өдөр зохион байгууллаа.
50км-ийн зай төрөлд Г.Бат-Эрдэнэ 17-р байр эзэлжээ.
Холбооны шигшээ багийн тамирчин Г.Бат-Эрдэнэ, Б.Сарангуа/ОУХМ/, Б.Долгормаа/СМ/ нар эх орноо төлөөлөн амжилттай оролцлоо. Тамирчдын үзүүлсэн амжилтуудаас дурдвал:
Г.Бат-Эрдэнэ, ОУХМ рекордч, Зэвсэгт хүчний 015-р ангийн тамирчин, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын уугуул, ДАШТ 50км-т 2:58:41 гүйж 17-р байр эзэлж, Монгол Улсын рекорд амжилтыг шинэчлэн тогтоож 3 цагийн гүйлтийн амжилтыг хагалсан анхны тамирчин боллоо.
Б.Сарангуа, ОУХМ рекордч, Дорнод аймгийн Зэвсэгт хүчний 327-р ангийн тамирчин, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын уугуул, ДАШТ 50км-т 3:41:44 гүйж 18-р байр эзлэн, гүйсэн амжилтын чансаагаараа Монгол улсад 3-т эрэмбэлэгдэж орж ирлээ. Тэрээр 6 , 12 цагийн гүйлтийн Монгол улсын дээд амжилтыг эзэмшигч.
Спортын мастер Б.Долгормаа Хилийн цэргийн 0208-р тусгай салбар, Хилчин спорт хорооны тамирчин, төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул, 3:52:18 гүйж, 23-р байранд орлоо. Тэрээр 100км гүйлтийн Ази тивийн АШТ-ий 5-р байр, багийн мөнгөн медалын эзэн юм.Баг тамирчиддаа баяр хүргэе.
Хэт холын зайн марафон гүйлт нь тамирчин хүнээс асар их тэсвэр тэвчээр, зориг, хатуужил, техник, ур чадварыг өндөр түвшинд шаарддаг төрөл юм. Тамирчин хүн өөрөө өөрийгөө ялан дийлэх цаашлаад уралдааны замаа амжилттай дуусган барианд орох нь хамгаас чухал байдаг. Иймээс олон өдөр, сар, хоногийн бэлтгэлийг тууштай хийж байж амжилт, ялалтад хүрдэг билээ.