Усанд сэлэлтийн ОУХМ Батбаярын Энхтамир 2023 оны сүүлийн өрсөлдөөн болох МУССХ-ны нэрэмжит "Ерөнхийлөгчийн цом" тэмцээнд амжилттай оролцож 9 зай төрөлд улсынхаа рекорд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тухайлбал:
200м мэлхий сэлэлт 2:18.14 Улсын рекорд /Өмнөх рекорд амжилтыг ОУХМ Г.Занданбал 2:19.58 амжилтаар 2017 оноос хойш эзэмшиж байсан/
50м өврөөр даллах сэлэлт 23.15 Улсын рекорд /Энэ амжилтыг ОУХМ Б.Энхтамир 23.81 хугацаагаар 2022 оноос хойш эзэмшиж байсан/
200м холимог сэлэлт 2:04.05 Улсын рекорд /Энэ рекордыг ОУХМ Б.Энхтамир 2:08.92 амжилтаар 2022 оноос хойш эзэмшиж байв/
100м мэлхий сэлэлт 1:02.36 Улсын рекорд /Энэ рекордыг ОУХМ Г.Занданбал 1:02.93 амжилтаар 2018 оноос хойш эзэмшиж байсан/
200м өврөөр даллах сэлэлт 1:49.78 Улсын рекорд /Энэ амжилтыг ОУХМ Б.Энхтамир 1:55.82 амжилтаар 2021 оноос хойш эзэмшиж байв/
50м дельфин сэлэлт 25.03 Улсын рекорд /Энэ рекордыг ОУХМ Б.Дөлгөөн 25.13-аар 2014 оноос хойш эзэмшиж байв/
100м холимог сэлэлт 57.49 Улсын рекорд /Энэ рекордыг ОУХМ Г.Занданбал 58.49-өөр 2019 оноос хойш эзэмшиж байсан/
50м мэлхий сэлэлт 28.32 Улсын рекорд /Тус амжилтыг ОУХМ Г.Занданбал 28.49 амжилтаар 2018 оноос хойш эзэмшиж байв/
100м өврөөр даллах сэлэлт 50.00 Улсын рекорд /Тус амжилтыг ОУХМ Б.Энхтамир50.87-гоор 2022 оноос хойш эзэмшиж байсан/
МУССХ-ны нэрэмжит "Ерөнхийлөгчийн цом 2023" тэмцээнд 441 тамирчин өрсөлджээ. Усанд сэлэлтийн спортод Монгол улсын залгамж болж буй шинэ залуу тамирчдын олонх 194см өндөртэй байна. ОУХМ Б.Энххүслэнгийн төрсөн дүү Б.Энхтамир ДАШТ-д 15, Ханжоу Азийн наадамд VI байраар финалдсан ирээдүйтэй амжилт үзүүлэх тамирчин юм.