Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд энэ сарын 3-нд самарт яваад сураггүй болсон иргэнийг өнөөдөр буюу 6-ны өдрийн 15:10 цагт эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өглөө.
Ингэснээр цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон 38 иргэнийг эсэн мэнд оллоо.
Мөн цасан шуурганд автомашинтайгаа суусан, боогдсон 42 автомашиныг татан гаргаж, 113 иргэний аюулгүй байдлыг хангаад байна.
Эх сурвалж: ОБЕГ