УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл өглөө. Тус намын бүлгийн дарга “Зарим хуулийн төсөлд бид онцгойлон анхаарах шаардлагатай байна. Монгол улсад авлига, авлигажсан тогтолцоо гол асуудал болж байна. Авлигыг бууруулах гарц нь нээлттэй, ил тод байдал. Хэрэв Засгийн газар авлигатай тэмцэх гээд байгаа бол худалдан авалтуудаа ил тод хийж, хуулиудаа нээлттэй хэлэлцэх ёстой. Нийслэлийн худалдан авалтуудыг шууд гэрээгээр хийнэ гэдэг хуулийн төслийг хүртэл УИХ руу оруулж ирж байна.
“Эрдэнэс тавантолгой” ХК дээр бүрэн эрхт төлөөлөгч томилж байна. Хуучин, хүчин төгөлдөр бус хуулийг мөрдөж, БЭТ томилж байна. Энэ бас л өрсөлдөөнгүйгээр, бүгдийг хаалттайгаар хийх эхлэл юм.
Гуравдугаарт, ноцтой асуудал нь ирэх оны төсвийн төслийг дагалдаж орж ирсэн биржийн тухай хуулийн төсөл байна. Энэ хуулиар төрийн болон төрийн өмчийн оролцоотой бүхий л уул уурхайн компани бараа бүтээгдэхүүн борлуулахдаа биржээр арилжаална” гэж заасан. Гэхдээ стратегийн ач холбогдолтой төсөл хэрэгжүүлэхэд биржийн бус арилжаагаар зарж болно гэсэн хуулийн өөрчлөлтийг нэмж оруулж ирж байна. Авлигатай тэмцэн гэсэн чинь яасан бэ? Хаалттай, шууд худалдан авалтыг төр өөрөө хийх боломжийг өөрсдөө яагаад бүрдүүлж аваад байгаа юм бэ? Оффшор”-ыг бүр хуульчилж авах гэж байна. ҮАБЗ-ийн зөвлөмжгүйгээр асуудалд хөндөж байна. Дараа дараагийн 1000,1000 автобусны худалдан авалтыг хууль бусаар хийе гэж байгаа юм уу? Бид эрс шүүмжлэлтэй хандаж байна. Сонгуульдаа бэлдээд байна уу” гэлээ.
Бичлэгийг дээрээс авна уу.