Израйль-Газын дайн Украиныг мартагдуулж байна гэж Ерөнхийлөгч Володимир Зеленский хэллээ. Энэ нь Оросын дайны нэг зорилго болж байна гэдгийг онцолсон юм.
Украины өмнөд хэсэгт хийж буй сөрөг довтолгоо ахиц дэвшил гаргаж чадахгүй байгаа талаар хэвлэлүүд мэдээлсээр байгаа. Украины сөрөг довтолгоо давшилтгүй байгаа нь барууны холбоотнуудыг нь санаа зовниход мөн хүргэж байна. Тухайлбал, зарим улс Украинд дэвшилтэт зэвсэг, тусламж үргэлжлүүлж өгөхөөс татгалзаж болзошгүй нөхцөл байдал үүссэн талаар шинжээчид сануулж байгаа юм. Бямба гарагт Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеров "Закарпатиа" 128-р бригадын Украины цэргүүд амь үрэгдсэнийг баталж, "эмгэнэлт явдал" болсон хэмээгээд мөрдөн шалгахыг тушаасан юм. Оросын арми Запорожьед пуужингийн цохилт өгсний улмаас хэчнээн цэрэг амь үрэгдсэнийг тэрбээр хэлээгүй байна. Харин Оросын талаас Крымын зүүн хэсгийн Керч хотын үйлдвэр рүү харвасан Украины 15 пуужингийн 13-ыг нь устгасан ч Оросын нэгэн хөлөг онгоц гэмтсэн гэдгийг бататгаад буй.