БНАСАУ ОХУ-д их бууны сумаас гадна ойрын тусгалтай баллистик пуужин нийлүүлсэн байж болзошгүйг БНСУ-ын армиас мэдээллээ.
Тодруулбал, цэргийн албаныхан есдүгээр сард хиймэл дагуулаас авсан зургуудаас эш татан, БНАСАУ-ын зүүн хойд хэсэгт орших Ражин боомтоос Оросын Алс Дорнод дахь Владивосток руу 2000 орчим чингэлэг цэргийн техник, зэвсэг ачсан гэж мэдээлсэн юм. Энэ нь цагаан ордноос 10-р сарын 13-нд мэдээлсэн 1000 чингэлэгтэй харьцуулахад эрс нэмэгдсэн үзүүлэлт болж байна.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын есдүгээр сарын уулзалтаас хойш БНСУ-ын Зэвсэгт хүчний Штабуудын дарга нарын нэгдсэн хороо талуудын үйл ажиллагаанд ихээхэн анхаарал хандуулах болсон. Тэд БНАСАУ, ОХУ-ын цэргийн хамт ажиллагаа өргөжиж болзошгүй байна.