Газын зурваст амь үрэгдсэн олон хүний түүх дэлхий дахины зүрх сэтгэлийг шимшрүүлж байна. Тухайлбал, хамгийн хөл хөдөлгөөнтэй Ал-Шифа эмнэлгийн эмч Мидхат Сайдам эмнэлэг дээрээ долоо хоногийн хугацааг ажиллаж өнгөрүүлжээ. 47 настай эмч олон хоног ажилласны эцэст нэг өдөр гэртээ харьж амрахаар явсан байна. Харамсалтай нь хэдхэн цагийн дараа тэрбээр гэртээ амь үрэгджээ.
Эмчийн гэр байрладаг хэсэг агаарын цохилтод өртсөн юм. Түүний хамтран ажиллагч Аднан Албурш “Тэр маргааш нь ажилдаа ирсэн ч ажиллахаар бус, бие нь ирсэн юм” хэмээн гашуудсаныг BBC агентлаг онцолжээ. Тэд хамтдаа 20 гаруй жил ажилласан бөгөөд Мидхат Сайдам ажилдаа чин үнэнч нэгэн байсан аж. Ал-Шифа эмнэлгийн эмч нар зөвхөн сайн эмчээ алдаад зогсохгүй, Палестины анагаах ухааны салбарт томоохон гарз тохиолдсоныг хэлж байна.