Нийслэлийн 2025 оны зам засвар, шинэчлэлийн ажил эхэллээ

Жүжигчин Мэтью Перриг Баасан гарагт оршууллаа. Түүний оршуулга Лос-Анжелесийн ойролцоо, Уарнер Брос студитэй тун ойр газар болжээ.
Оршуулах ёслолд түүний гэр бүлийнхнээс гадна “Найзууд” цуврал киноны жүжигчид, хамтран ажиллагсад нь ирсэн байна. Түүний нас барсан шалтгааныг одоо хүртэл шалгаж байгаа ба хор судлалын тайланг хүлээж буй. 54 настай байсан жүжигчин эр олон арван жилийн турш мансууруулах бодис, согтууруулах ундааны донтолттойгоо тэмцэж байсан юм.
Тэрбээр нас барахаасаа өмнө хар тамхинаас болж зовж шаналж буй хүмүүсийг дэмжих сан байгуулахаар төлөвлөж байжээ. Харин баасан гарагт Мэттью Перри сангийн вэб сайт ажиллаж эхэлснээр түүний ойр дотнын хүмүүс энэ ажлыг нь үргэлжлүүлэхээр болжээ